Улс төр
2021.08.18 16:38
12718
НАМЗХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛД ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ХӨВГҮҮД ТОМИЛОГДЛОО
НАМЗХ-ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр буюу 2021 оны 08-р сарын 17-нд болж, уг хуралдаанд нийт гишүүдийн 266 гишүүн буюу 80.8 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр оролцож, шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эсэхийг хэлэлцлээ.
 
Ийнхүү олонхийн санал буюу гишүүдийн 98 хувийн саналаар НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргил томилогдсон бол НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Н.Энхбаярын хүү Э.Батшугар томилогдлоо. 
 
Харин монголын толгой баячуудын нэг "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн хүү Дашням, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр нар НАМЗХ-ны УЗ-д оржээ.