Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.08.21 11:46
2073
Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтнаас нян илэрлээ

-Замын-Үүд боомтоор импортлогдон орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалт зэрэг нь сорилт шинжилгээний дүнд стандартын шаардлага хангахгүй гарсан байна-

Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лаобраторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс итпортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна.

Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол “Фловэр–Од” болон “Гардения” ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас

-ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм,

-шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/,

-хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/  зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн Монгол улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрсэн байна.


Шүлхий хачиг

Ургамлын бөөс

Хүлэмжийн цагаан далавчтан


Шүлхий хачигийн өндөг

Амны хаалтанд илэрсэн Starhylococcus