Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2021.08.24 12:09
11193
СБД-ийн засаг дарга Х.Болормаа хадгаламжаа 481 сая төгрөгөөр өсгөжээ 

Бид цувралаар дүүргүүдийн Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгээс харьцуулалт хийн уншигчиддаа хүргэж байна. Энэ удаад БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх болоод СБД-ийн засаг дарга Х.Болормаагийн 2019 , 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулан хүргэж байна. 

БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх 6,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй

2020 оны 11 дүгээр сарын 5-нд БЗД-ийн засаг даргаар томилогдсон Н.Баярмөнхийн 2020 оны хөрөнгө орлоготой танилцъя.

Орлого: Н.Баярмөнхийн орлого 2019 онд 402 сая 145 мянган төгрөг байсан бол 2020 онд 88 сая 536 мянган төгрөг болж буурчээ. Гэр бүлийн орлого харин өсч,  17 сая 145 мянган төгрөгөөс 124 сая 750 мянган төгрөг болжээ. 

Орон сууц: Нийтийн орон сууц-3, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж -3, авто зогсоол-1,  нийт 6 тэрбум 587 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай.

Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 нийт үнэлгээ 232 сая 750 мянган төгрөг

Газар: 1,2 тэрбум төгрөг бүхий 1500 метр квадрат эзэмшлийн газар.

Үнэт эдлэл: 2019 онд 45 сая төгрөг бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй байсан бол 2020 онд 20 саяар өсгөж, 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Хадгаламж: 2019 онд 151 сая 848 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2020 онд хадгаламжийн хэмжээ буурч 32 сая 641 мянга болсон. 

Зээл: 644 сая 300 мянган төгрөгийн зээлтэй.

Компанид оруулсан хөрөнгө оруулалт: Старжин ХХК, ТИ Эйч Холдингс ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

 

СБД-ийн Засаг дарга Х.Болормаа хадгаламжаа 481 сая төгрөгөөр өсгөжээ 

Орлого: Ковидын үед иргэдийн ашиг орлого буурч ирсэн бол Х.Болормаагийн ашиг орлого эсэргээсээ өссөн дүнтэй байна. Тухайлбал 2019 онд орлогоо 31 сая 389 мянган төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2020 онд 344 сая 359 мянган төгрөг болж, орлого нь 10 дахин өсчээ. Гэр бүлийн орлого нь 2019 онд 53 сая 300 мянган төгрөг байсан бол 2020 онд 60 сая 96 мянга болж мөн л өсөлт үзүүлж байна.  

Орон сууц: Нийтийн орон сууц-4, зуслангийн байшин -1,  үйлчилгээний зориулалттай барилга байгууламж -2, авто граж-1,  нийт 1 тэрбум 273 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай.

Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 , нийт 328 сая төгрөг

Газар: 90 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-2800м2-1, Эзэмших-700м2-3

Үнэт эдлэл: 2019 онд 110 сая төгрөг бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй байсан бол 2020 онд 218 саяар өсгөж, 328 сая төгрөгөөр үнэлжээ.

2019 онд  169 сая 538 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2020 онд 651 сая 301 мянган төгрөг болж,481 сая 763 мянган төгрөгөөр хадгаламжаа өсгөжээ.

Зээл: 2019 онд 1 тэрбум 55 мянган төгрөгийн зээлээ 2020 онд төлж дуусгажээ.

Компанид оруулсан хөрөнгө оруулалт: ЭЙ БИ ЖЙ энерго ХХК, БДТТ ХХК, Сити паркин ХХК, Манзишир хид ХХК, Бат сити ХХК, Даш кредит ХХК, Доргот чандмань ХХК, Сүмбэр дельта ХХК ХХК, Гэрэлт морь ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо Бусад, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК компанид 20-100  хувь эзэмшдэг.

Тусгай зөвшөөрөл: Гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.