Хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тодорхой шинэчлэлүүдийн нэг хүнсний эрхийн бичигтэй иргэд есдүгээр сарын 15-наас хойш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрээр "Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн" гэв.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний систем хөгжүүлэлтийн зөвшөөрөл авсан IT компаниуд