Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.08.25 10:35
9743
БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХ 6,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ҮЛ ХӨДЛӨХТЭЙ

Бид цувралаар дүүргүүдийн Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгээс харьцуулалт хийн уншигчиддаа хүргэж байна. Энэ удаад БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнхийн 2019, 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулан хүргэж байна. 

БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх 6,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй

2020 оны 11 дүгээр сарын 5-нд БЗД-ийн засаг даргаар томилогдсон Н.Баярмөнхийн 2020 оны хөрөнгө орлоготой танилцъя.

Орлого: Н.Баярмөнхийн орлого 2019 онд 402 сая 145 мянган төгрөг байсан бол 2020 онд 88 сая 536 мянган төгрөг болж буурчээ. Гэр бүлийн орлого харин өсч,  17 сая 145 мянган төгрөгөөс 124 сая 750 мянган төгрөг болжээ. 

Орон сууц: Нийтийн орон сууц-3, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж -3, авто зогсоол-1,  нийт 6 тэрбум 587 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай.

Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, LEXUS RX330- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200-1, нийт үнэлгээ 232 сая 750 мянган төгрөг

Газар: 1,2 тэрбум төгрөг бүхий 1500 метр квадрат эзэмшлийн газар.

Үнэт эдлэл: 2019 онд 45 сая төгрөг бүхий үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй байсан бол 2020 онд 20 саяар өсгөж, 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Хадгаламж: 2019 онд 151 сая 848 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2020 онд хадгаламжийн хэмжээ буурч 32 сая 641 мянга болсон. 

Зээл: 644 сая 300 мянган төгрөгийн зээлтэй.

Компанид оруулсан хөрөнгө оруулалт: Старжин ХХК, ТИ Эйч Холдингс ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.