8-р сарын 25 бол Хятадын нүүрстөрөгч бага ялгаруулах 9 дөх өдөр юм. Мөн өдөр Нүүрстөрөгч бага ялгаруулдаг өвлийн олимп Аплет 2.0 ашиглалтад орлоо.
Олон нийтийн оролцооны шинэ эрэлт хэрэгцээг хангаж, нийгмийн олон салбарынханд нүүрстөрөгч бага ялгаруулах нийтлэг ойлголт бүрдүүлж, Бээжингийн өвлийн олимпын нүүрстөрөгчийн төвийг сахих зорилтыг биелүүлэхийн тулд энэ удаа уг Аплет Хятад Англи хоёр хэлээр ажиллаж, олон улсын хэрэглэгчид дөхөм дөт болж байна. Цэлмэг агаарт зугаацах хөтөлбөрөөр хэрэглэгчдийн урьж нүүрстөрөгч бага ялгаруулах цэлмэг агаарын тухай тэмдэглэн үлдээж, нүүрстөрөгч бага ялгаруулах тухай хэрэглэгчдийн урмыг хөгжөөх болно.
Үүний зэрэгцээ нүүрстөрөгч бага ялгаруулдаг сургуулийн уралдаан тэмцээн зохиож, сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүдийг урамшуулж, нүүрстөрөгч бага ялгаруулах тухай мэдлэг сургаж, уг ажиллагаанд шинэ хүчин бэлтгэж өгөх болно. 2020 оны 7-р сарын 2-нд Хятадын нүүрстөрөгч бага ялгаруулах 8 дахь өдөрлөг тохиож, уг өдөрлөгөөр ногоон олимп зохиох үзэл баримтлалаар Бээжингийн өвлийн олимпын нүүрстөрөгч бага ялгаруулах зорилтыг биелүүлэхийн тулд Бээжингийн өвлийн олимпын хороо Нүүрстөрөгч бага ялгаруулдаг өвлийн олимп Аплет 1.0-г ашиглалтад оруулж байсан юм.
Уг Аплет нь дижитал техникийн аргаар, бохир бодис ялгаруулахыг шинжлэх ухааны аргаар багасгах арга хэрэглэж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралдаа ногоон аялал хийсэн, хогийг ялган салгасан, хоол хүнсээ хэмнэсэн зэрэг байдлыг тэмдэглэн үлдээдэг болсон. Хэрэглэгчид дээр дурдсан мэдээллийг гэрэл зургийн хэлбэрээр мэдээлж, Вечатын алхааны тоо авч, бие дааж гүйцэтгэсэн ажлаа нотлох, мэдлэгийн асуудал хариултын уралдаанд оролцох хэлбэрээр нүүрстөрөгч бага ялгаруулсан шилдэг зүтгэлтний медаль хүртэж, бас цуглуулсан оноогоороо холбогдох шагнал урамшуулал авч болдог юм.