Энэ оны аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар тойрог , СХД-ийн 28 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явуулна. Ийнхүү нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодрууллаа.
Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын 5 хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж 21 хоног үргэлжилнэ.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд:
- МАН-аас Н.Батшугар
- АН-аас Э.Бат-Үүл
- ХҮН-аас Б.Найдалаа
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
- ИЗНН-аас Ш.Гантулга
- Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар нэр дэвшиж байна.