Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичжээ.
Тэрээр "Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан. Гэтэл ижил хүйстнийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ... мөн нийтийн тээвэрт мөнгө төлж рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа" гэжээ.
Энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй, бэлгийн цөөнх хэсгийг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо гэдгийг сошиал орчинд иргэд шүүмжилж байна.