Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2021.09.08 13:29
5608
ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭЖ, ЗАРИМ СУРГУУЛИЙГ ОРОН НУТАГРУУ ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг арванхоёрдугаар сарын 31 гэхэд Яармаг руу нүүлгэхийг үүрэг болголоо

- Хөдөө аж ахуй их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
 
- ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэн шилжүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ыг барьж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

1.    “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны оффисын талбай болон иргэд олон нийтэд зориулсан талбайн дутуу ажлыг 2021 оны аравдугаар сард багтаан дуусгах.

2.    “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг цогцолборын “Б” хэсгийг дуусах хүртэл талбайн зохицуулалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан нүүлгэн шилжүүлэх үүрэг өглөө. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шиилжүүлэх нь түгжрэлийг бууруулах томоохон хүчин зүйл гэж үзэж байна.

 
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээл бэлтгэхэд өмнөх жилүүдээс илүү тоног төхөөрөмж, зардал гаргасан.
 
- Энэ жил хур бороо ихтэй, намар эрт хүйтэрснээс болж малчид, газар тариаланчид эрсдэл үүрэх нөхцөл байдал үүсч байна.
 
- Энэ жил нийслэлийн хэрэгцээнд 20 орчим тонн махны нөөц бэлтгэнэ. Үүнд 17 аж ахуй нэгж оролцох урьдчилсан тооцоо байна.
 
- Ургац хураалтанд цэрэг, оюутнуудыг дайчилж байна. 
 
- Махны экспорт түр хугацаанд зогссон. Ирэх 7 хоногоос БНХАУ-ын тал энэ асуудлыг шийдэхээр ярилцсан.
 
- Шүлхий болон малын гоц халдвар өвчин зарим аймгуудад гарсан. Нийтдээ 11,8 тэрбум төгрөгийн вакциныг халдвар гарсан бүсэд хийсэн.
 
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 4 бүсэд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Дээрх 4 үйлдвэр баригдснаар экспортод гарах махны тонн 22 мянгаар нэмэгдэх боломжтой болж байна.
 
- Ж.Сандагсүрэн: Яармагийн төлөвлөлт асар муу болсон. Цаашид автомашины түгжрэлийг бууруулахын тулд цагийн хуваарийн зохицуулалт хийнэ. Нийслэлийн захирагчийн албаар үйлчлүүлдэг 1000 орчим хүн ачааллыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй