Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2021.09.08 13:48
11278
Яармагт баригдсан шинэ нийслэлийн барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж 30 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарсан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Ж.Сандагсүрэн: "Яармагийн төлөвлөлт асар муу болсон. Цаашид автомашины түгжрэлийг бууруулахын тулд цагийн хуваарийн зохицуулалт хийнэ. Нийслэлийн захирагчийн албаар үйлчлүүлдэг 1000 орчим хүн ачааллыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй.
 
Хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ны дотор яармаг руу нүүлгэхээр үүрэг болгосон. Яармагт баригдсан шинэ нийслэлийн барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж 30 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарсан. Нийслэлийн барилгыг нүүлгэн шилжүүлснээр яармаг чиглэлийн нийтийн тээврийг нэмэгдүүлнэ" гэв.