Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Өмнөговь
2021.09.08 19:07
9122
ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ 827 САЯ ТӨГРӨГИЙН ТАВАН НИЙТИЙН ОРОН СУУЦТАЙ

Бид цуварлаар Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч үзэгчиддээ хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн хөрөнгө орлогын мэдээллийг хүргэж байна.

Р.Сэддорж нь 2017 оноос 2019 он хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бол 2020 онд тус аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг. 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ НЬ 827 САЯ 376 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТАВАН ОРОН СУУЦТАЙ БӨГӨӨД 180 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ГУРВАН АВТОМАШИН, 395 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ.

Р.Сэддоржийн орлого 2017 оноос хойш 162 сая 777 мянгаас тогтмол буурч 2020 онд 25 сая 644 мянга болсон үзүүлэлттэй гаржээ.

Харин гэр бүлийн орлого нь 2017 онд 77 сая 500 мянга байсан бол 2018, 2019 онд 87 сая 588 мянга хүртэл өссөн ч Засаг дарга болсон үеэс буюу 2020 онд орлого нь 35 сая 956 мянга болж буурсан хэмээн мэдүүлсэн байна.

Тэрээр таван нийтийн орон сууц барилга байгууламжтай бөгөөд нийт үнэлэмж нь 827 сая 376 мянга аж.

Харин тээврийн хэрэгслийн хувьд жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200- 1, Суудлын жижиг машин, Dodge, Nitrosx- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 80- 1 гэсэн 3 автомашинтай бөгөөд нийт 180 сая төгрөг.

Мал аж ахуй: Хурдан удмын адуу-23, Тэмээ-25, Хонь-50, Адуу-40, Тэмээ-30

Нийт үнэлгээ: 222 сая 500 мянга

Өмчлөх-0,7га-2, Өмчлөх-1га-1, Өмчлөх-0,07 га-1  газартай бөгөөд энэ нь 116 сая төгрөгийн үнэлэмжтэй юм.

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн хувьд 2017 онд 105 сая байснаас 2020 он хүртэл мөн өсч 150 сая болсон үзүүлэлттэй гарсан байна. 

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл 2017 онд 1 тэрбум 125 сая байсан бол 2018-2020 он хүртэлх мэдээлэл байсангүй.

Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө нь өмнөх онуудаас буурч 395 сая 248 мянга болсон байна.

2020 оны байдлаар 339 сая 950 мянган төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн бол 10-н сая төгрөгийн авлагатай аж.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт/ Ногдол хувь: Галтваань ХХК 100%, Говь төрх ХХК 25%, Тогоон төмөр цайз ХХК 25% хэмээн ХОМ-д мэдүүлжээ.