Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Спорт
2021.09.08 21:36
19999
МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ.

Түүнийг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, хариуцлага алдсан хэмээн үзэж удирдах зөвлөл 100 хувийн саналаар хөөх шийдвэрийг дэмжсэн байна.

Өмнө нь Э.Цэндбаатарын гудамжаар нүцгэн орилж яваа бичлэг цахим орчинд тархаж байсан бол хэдхэн хоногийн өмнө буюу Хууль зүйн сайд Х.Нямбаатар Боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогддог өдөр архидан согтуурсан үедээ бусдад зодуулсан гэх мэдээлэл мөн л тархаад байсан юм.

Мөн Боксын холбооноос маргааш хэвлэлийн хурал зарлаад байна.