"Андлалын өргөө" хөшөөг барих тендерт шалгарсан “Хос санаа” ХХК-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Херо Энтертаймент групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нартай холбож буй. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Херо”-ын Баатар нар нь Херо Энтертаймент групп ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан байна.
Тэгвэл тус компанитай ижил төстэй нэртэй зарим компанийг Херо Энтертайменттай андуурч мөн зориуд төөрөгдүүлэх тохиолдол гарч байна гэдгийг Херо Энтертаймент групп ХХК-ийн зүгээс тайлбарлалаа.
Тодруулбал, ergelt.mn сайтын нийтэлсэн “ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, “ХЕРО” Б.БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ “АНДЛАЛЫН ЛУЙВАР” нэртэй нийтлэлд “Херо контент групп” ХХК, “Херо медиа групп” ХХК гэх хоёр компанийн нэрийг дурьджээ. Харин эдгээр компаниуд нь “Хос санаа” ХХК-ийн захирал Жавхлантөгстэй холбоотой аж. Мөн Херо нэрт компаниуд нь Ерөнхий сайдын ах “Херо”-ийн Б.Баатартай холбоотой мэтээр бичсэн байжээ.
2004 онд байгуулагдсан дуу, дүрс бичлэгийн “Херо Энтертаймент” ХХК нь ergelt.mn сайтын нийтлэлд дурьдагдаж байгаа “Херо” нэрт компаниудтай огт холбоогүй тул “Херо” нэр орсноор нь олон нийтийг төөрөгдүүлж байгаа асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаар болсон байна.
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд найруулагч “Херо” Б.Баатарын үүсгэн байгуулсан компани нь “Херо Энтертаймент групп” ХХК нэртэй аж.