m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.09.09 12:23
10181
УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн A.Адъяасүрэн нар тээвэрчдийн эрхэнд ноцтой халдаж байгаа гэв

Коронавируст халдварын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулан ажиллах хүрээнд Цагаан хад, Гашуун сухайт боомтын орчимд төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох арга хэмжээг авахыг шаардан өнөөдөр тээвэрчид ХБХ зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, 2021 оны 8-р сард Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Амарзаяагийн авч хэрэгжүүлж байгаа үйлдэл болоод тавьж байгаа шаардлага нь тээвэрчдийг ажиллах нөхцөлгүй болгон, улмаар ажлаас нь халж эхэлжээ.

Тодруулбал: Хилийн цэргийн мэдээ өгөхөө больж Хятадын талын татан авалтад доголдол үүссэн байна. "Бөмбөлөг" үүсгэх нэрийдлээр өдөр болгон 90 машин ордог байсныг цөөрүүлэн улмаар жолооч нар 1 сард ямар ч ажил хийгээгүй байна. Учир нь  Монголын талд өгсөн ковидын шинжилгээ "сөрөг" гарсан хирнээ Хятадын талд очоод шинжилгээ өгөхөөр "эерэг" гарах тохиолдлууд их байгаа аж.

Тиймээс Хятадын тал Монголын талыг 8-р сард 250 сая төгрөгөөр PCR шинжилгээний лаборторыг авч ажиллуул гэсэн санал тавьсан боловч тухайн үед нь огт яриагүй тоож авч хэлэлцээгүй хэрнээ 9-р сарын 5-ны өдөр төрийн албан хаагч, жолооч нарт Н.Амарзаяа тайлан тавихдаа тухайн лобарторын үнийг 2 сая юан буюу 850 сая төгрөгөөр авах шаардлагатай гэжээ. Энэ нь анхны үнийг дариу 600 сая төгрөгөөр нэмсэн үйлдэл болоод байгааг хэлж байгаа юм. 

Түүнчлэн 2021 оны 8-р сард 785 жолооч БНХАУ-руу тээвэрт явж байсан боловч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяагийн шийдвэрээр "бөмбөлөг" үүсгэх нэрийтлээр 35 жолоочийг квотоос хасчээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 уурхайгаас 50 жолооч, 5 уурхайгаас нийт 250 жолооч явах квоттой байгаа юм байна. Үүнээс үүдээд квотоос хасагдсан 500 жолооч тусгаарлалтад байгаа. Улмаар 750 жолооч ажилгүйдлийн түвшинд шилжээд байгаа аж. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэний хамаарал бүхий "Ульхан сар" ХХК "Тэнгэрийн транс" ХХК "Сан тээвэр" ХХК-иуд нь давхар чиргүүлтэй 50 гаруй машин тээвэрт явж байсан 250 машины квот руу шууд дайран орсон үйлдэл боллоо гэдгийг тээвэрчид мэдээлж байгаа юм. 

Бөмбөлөгт оруулснаар бүгдийг нь блок үүсгэн хятад жолооч нарыг тээвэрт явуулах хардлага үүсч байгаа аж. Учир нь Өвөрмонгол хөтөч нарт ирсэн мэдээллээс тодорхой харагдаж байгаа гэнэ. 

Н.Амарзаяа ирснээр сууршлийн бүсэд үйлчилгээнд ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь ногоон бүсээс гаргаснаас болж жолооч нар зам дээр ус байхгүй олон хоногийг өнгөрөөж байгаа нь эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхэнд ноцтой халдаж байгаа гэлээ. 

Ийнхүү тээвэрчдийн ажиллаж орчныг сайжруулах бус дордуулж байгаа үйлдэлд МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг анхаарч тээвэрчдийн ажиллах нөхцлийг сайжруулахыг шаардлаа.