Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2021.09.09 14:27
6391
ЭМЯ БОЛОН ДЭМБ-ЫН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ЗӨРҮҮТЭЙ ТООН МЭДЭЭЛЭЛ

Өнөөдрийн байдлаар Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдол 247,399-ыг даваад байгаа бол халдварын улмаас 992 иргэн амь насаа харамсалтайгаар алдаад байна.

Тэгвэл Эрүүл Мэндийн Яам өнөөдөр бүртгэгдсэн тохиолдол 3680 гэж мэдээлсэн бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлэлд энэ тоо зөрүүтэй байгаа нь анхаарал татав. ДЭМБ-ын тоон мэдээлэлд Монголд өнөөдөр бүртгэгдсэн тохиолдол 4163 гэх тоон мэдээлэл байгаа ч ЭМЯ 3680 гэж мэдээлсэн.

Мөн өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн тоон мэдээлэл мөн л зөрж ДЭМБ-д 4267 бүртгэгдсэн ч ЭМЯ 3677 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн.

Эрүүл Мэндийн Яамнаас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоон мэдээллийг нуун дарагдуулсан эсэх талаар тодруулахад энэ талаар тодорхой мэдээлэлгүй нуун дарагдуулсан зүйлгүй гэх тайлбарыг өглөө.