

Хятадын ГХЯ-ны сайтад мэдээлснээр, тухай орон нутгийн цагаар 2021 оны 9-р сарын 12-нд төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Пномпеньд Камбожийн дэд ерөнхий сайд бөгөөд гадаад хэргийн сайд Брасоккунтай хэлэлцээ хийснийхээ дараа хамтаар сэтгүүлчидтэй уулзлаа. Америкийн Нью Йорк хотын худалдааны төвийн хоёр том давхар байшин дайралтад өртсөн 20 жилийн дараах энэ өдөр терроризм дэлхийн энх тайван хөгжилд ноцтой заналхийлэл учруулсаар байна. Хятадын тал өнөөгийн олон улсын байдалд ямар байр суурьтай байгаа вэ гэсэн асуултад Ван И хариулж хэлэхдээ,
Даяан дэлхийг цочирдуулсан 9-р сарын 11-ний хэрэг өнгөрөөд 20 жилийн нүүр үзэж байна. Хамгийн түрүүнд тэрхүү дайралтад амь насаа алдсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлье гэжээ.
Ван И хэлэхдээ, терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан юм. Түүнд улс орон үндэстэн ястны зааг ялгаа байхгүй, ямарваа хэлбэрийн терроризмд хаа хэзээ боловч эрхбиш хатуу цохилт өгөх хэрэгтэй. 20 гаруй жилийн практикаас үзвэл, терроризмтой тууштай тэмцэх хэрэгтэй. Гадна дотор талаас нь зэрэг засах хэрэгтэй. Үүнд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлт шаардагдана. Терроризмтой сонголттой тэмцэх нь эцэстээ хор уршгийг нь өөрөө амсдаг. Хоёрдмол баримжаа хэрэгжүүлэх нь олон улсын ёс дүрэмд нийцэхгүй юм, онцгой үндэстэн ястан, шашин шүтлэгтэй түүнийг холбож үзэх нь гадуурхах үзэл болон өрөөсгөл үзлийг л дэвэргэх болно гэжээ.
