Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.09.14 11:13
31949
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ ҮНЭТ ЭДЛЭЛ СОНИРХДОГГҮЙ ГАНЦ ЗАСАГ УУ?

Бид цувралаар Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч үзэгчиддээ хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын хөрөнгө орлогын мэдээллийг танилцуулж байна.

Болдбаатарын Азжаргал нь 2020 оноос эхлэн Дархан-Уул аймгийн засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Тэрээр 2017 оноос хойших түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсч ирсэн байх бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гаржээ. 

Харин гэр бүлийн орлогын тухайд тогтворгүй үзүүлэлттэй бөгөөд 2018 онд 76 сая 200 мянга байсан нь 2019 онд 84 сая 357 мянга болж өссөн ч 2020 онд 50 сая 729 мянга болж буурсан байна.

Орон сууц барилга байгууламж: Нийтийн орон сууц-5, зуслангийн байшин-1,  үйлчилгээний зориулалттай-1, авто гараж-2 гэх мэт барилгатай бол энэ нь нийт 385 сая төгрөгийн үнэлэмжтэй аж.

Тээврийн хэрэгслийн хувьд 2019 онд автомашингүй гэж мэдүүлж байсан бол 2020 онд жийп болон туулах чадвар өндөр, Toyota Prado 1 автомашинтай болсон байна.

Газар: эзэмших-12000м2-1, эзэмших-1344м2-1, эзэмших-22000м2-1, эзэмших-50м2-1 гэсэн газартай бөгөөд нийт үнэлгээ нь 87 сая төгрөг.

Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл байхгүй гэж мэдүүлсэн бол хадгаламж бэлэн мөнгө хувийн харилцах болон төлбөрийн данс картны үлдэгдэл нь 2017 онд 103сая байж. Харин дотоодын банк санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс мөнгөн хөрөнгийн нийт дүн 2019 онд 66 сая 763 мянга байсан бол 2020 онд 176 сая 909 мянга болж өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Мөнх Сутайн Оргил ХХК- 1000Ш, Эрдэнэс Таван Толгой ХХК-4228Ш хувьцаатай бол 51 сая 845 мянган төгрөгийн зээлтэй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.