Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.09.14 14:54
46100
СЕХ: "Санал тоолох төхөөрөмж нь субъектив нөлөөлөл буюу хүний оролцоог багасгах зорилготой"

СЕХ: Санал тоолох төхөөрөмж нь субъектив нөлөөлөл буюу хүний оролцоог багасгах зорилготой.

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ИЗНН “Сонгуулийн саналыг хар машинаар тоолохгүй байх” уриалгыг гарган хэвлэлийн хурал хийсэн. Үүнтэй холбоотойгоор СЕХ хариу тайлбарыг хийлээ.

СЕХ: "Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг сайн дураар хэрэглэж байгаа хэрэг огт биш бөгөөд УИХ болон бусад хуулийн хүрээнд үндэслэн энэ удаагийн сонгуульд хэрэглэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал уг санал тоолох төхөөрөмжийг субъектив нөлөөлөл буюу хүний оролцоог багасгах зорилготой ашигладаг. Мөн улсын хэмжээнд байгаа бүх санал тоолох төхөөрөмжийн дотор байгаа саналын хуудсыг 100% гараар тоолж давхар баталгаажуулдаг" хэмээн мэдэгдэв.