Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.09.14 15:12
2474
АМГТГ: "Шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах саналыг хүргүүлж байгаа"

АМГТГ-ААС АИ-92 ШАТАХУУНЫ ХОМСДОЛ БОЛООД НӨӨЦИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА.

АМГТГ: "Монгол улсад оруулж ирдэг шатахууны гол нийлүүлэгч болох ОХУ-ын компани жил болгон найм болон есдүгээр сард урсгал засварт ордог. Үүнтэй холбоотойгоор тус улсаас нийлүүлдэг шатахууны нийлүүлэлт есдүгээр сард тодорхой хэмжээгээр буурсан. Манай улсын хэмжээнд шатахууны нөөц багассан ч хомсдол үүсээгүй. Шатахуун түгээх станцуудад шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах санал хүргүүлээд байна.

Мөн нөөцтэй холбоотойгоор ААН-үүдрүү албан тоот явуулж байгаа. Нөөц багасах, нөөц тасалдах гэдэг хоёр бол ялгаатай асуудал. Хотын захын 13 ШТС худалдаа хийхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд АИ-92 бензиний 21 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд тодорхой хэмжээгээр нөөц багассан. Тиймээс аль болох хязгаарлалт тогтоохгүйгээр нөөцийн хэмжээнд байгаа бололцоогоор нь нийлүүлэн ажиллахыг зорин ажиллаж байна. Мөн иргэдийн дунд шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл явж байгаа бөгөөд энэ нь ташаа мэдээлэл болохыг АМГТГ мэдээллээ.