Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.09.14 17:26
859
ЦАХИМ ОРЧНЫГ ХУУЛЬТАЙ БОЛГОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ГЭВ

Өнөөдөр цахим орчинд үүсээд байгаа гэмт хэрэг Монгол улсын тусгаар тогтнолд ноцтой нөлөөлж байгаа талаар “Тэнгэр, газар, гал” нэгдлийн бүрэлдэхүүн мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тунхагласан цахим засаглалын хүрээ нь цаашдаа Монгол улсад ихээхэн хөгжих, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх олон давуу талууд байгаа хэдий ч цаашдаа Монгол улсад зөв зохистой хэрэглээг эхнээс нь зохион байгуулахгүй бол ноцтой үр дагавар гарахыг олон жишээ баримт харуулж байна гэв.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2015 онд 61 байсан бол 2020 онд 1795 бүртгэгдэж өсөлтийн дундаж хувь 96.7 хувь болсон байна.

Энэ 4-5 жилийн турш хийсэн судалгааны үр дүнд цахим орчныг хуультай болгох хүсэлтэй байна гэдгээ иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл мэдэгдэв.