Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2021.09.15 16:28
5217
Вакцинатри Г.Баясгалан: Архаг хууч өвчтэй хүнд вакцины хариу урвал илүүтэй үзүүлж байна

Ковид-19 цар тахлын эсрэг вакцины хоёр тунг 2 сая 117 мянган хүн аваад байгаа. Гэвч вакцин хийлгэсэн иргэдэд вакцины нөлөө буурч байгаагаас хариу арга хэмжээ авч байгаа болон зорилтот бүлгийн иргэдэд гурав дахь тун вакцин хийж эхлээд байгаа. Вакцинжуулалттай холбоотой мөн гурав дахь тунг хийлгээд хариу урвал ихээр үзүүлж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу БЗД-ийн VI хорооны ӨМТ-ийн Вакцинатри Г.Баясгалантай ярилцлаа.

-Иргэд вакциний 3-р тундаа хэр идэвхитэй хамрагдаж байна вэ?

 - Манай 6-р хорооны иргэд одоо хүүхэд том хүн дунд насныхан гээд ер нь дийлэнх хувь нь хийлгэж байгаа идэвхитэй хамрагдацгааж байгаа.

- Гадуур вакцины 3-р тунгаа хийлгэсэн иргэдэд зовиур их илэрч байгаа гэж иргэд ярьцгааж байна танай хорооны иргэдэд зовиур илэрсэн тохиолдол хэр их байна вэ?

 - Харьцангуй гайгүй байгаа гэхдээ зарим нэг хүмүүс дээр бага зэргийн зовиур илэрч байгаа зовиуртай байгаа хүмүүс ихэнхдээ ахимаг насны хүмүүс болон архаг хууч өвчтэй хүмүүс байгаа.

-Энэ вакцин хийлгэсний дараа зовиурлалт илэрч байгаа шалтгаан нь юунаас болж байгаа гэж та дүгнэж байна?

 - Зовиур илэрч байгаа хүмүүс дээр авч үзэхэд архаг хууч өвчинтэй, ахимаг настай хөдөлгөөний дутагдалтай, агаарын дутагдал, буруу хооллолттой тэгээд цус нь бас их өтгөн хүмүүст түлхүү зовиур илэрч байгаа. Ийм учраас иргэдийг цус шингэлэх тал дээрээ анхаарч агаар салхинд сайн гарч дасгал хөдөлгөөн хийж хооллолтын тал дээрээ сайн анхаархыг зөвлөж байна. Би хөдөө сумын эмнэлэгт 10 гаран жил бага эмч хийсэн хот хөдөөгийн хүмүүсийн биеийн онцлог их өөр байдаг жишээ нь хотын хүмүүсийн судсанд дусал хийх гэж нэг жоохон эвгүй хатгахад тэр дороо хагарч овойгоод байдаг харин хөдөөний хүмүүс бол тэр болгон судас хагарах асуудал үүсдэггүй. Иймд энэ вакцины нөлөөлөл яг үүнтэй адил хүний биеийн онцлог, дархлаа, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж байгаа гэж би хувьдаа дүгнэж л сууна.

-Вакцины 3 дахь тундаа хамрагдах гэсэн хийхгүй байх юм гэсэн бухимдалтай иргэд танай эмнэлгийн үүдээр байна энэ ямар учиртай вэ?

- Вакцин хийхэд эсрэг заалттай хүмүүст хийхгүй зорилтот бүлгийн хүмүүст хийнэ энийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид цаанаас сайдаас ирсэн тушаалын дагуу л ажлаа хийж байгаа хүмүүс шүү дээ хийж болох бол бид хийгээд л өгнө тушаал захирамжаа зөрөөд сүүлд нь ямар нэгэн асуудал гарвал бид асуудалд орно гэдгийг ойлгох хэрэгтэй бид дургүйцэж ялгасандаа вакцинаа хийгээгүй хэрэг биш.

-Эсрэг заалттай гэхээр хүмүүсд ямар хүмүүс багтах вэ энэ вакцин хийлгэх хүсэлтэй байгаа эсрэг зааллтай иргэдэд ямар арга хэмжээ авах юм ?

 - Вакцин хийлгэхэд тодорхой хэмжээний үзлэг хийнэ даралт үзэх, эм тарианы харшилтай эсэхийг асуух мөн архаг хууч өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд ийм иргэдэд вакциныг хийхгүй байгаа мөн үзлэгийн улмаас зарим иргэдэд хийхгүй байгаа энэ бол цаанаас өгсөн бидний баримталж вакцинаа хийж ажлаа хийх дүрэм журам. Өгсөн дүрэм журмын дагуу л бид ажлаа хийж байгаа. Эцэст нь хэлэхэд иргэдийг өөрсдийн эрүүл мэнд биеийн дархлаажуулалтыг анхаарч агаар салхинд тогтмол гарч байхыг уриалъя.

Д.Тунгалаг