Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2021.09.17 19:07
2183
ББДХ-ний ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Намрын ногоон өдрүүд”  үзэсгэлэнд оролцлоо

ХХААХҮЯ-с зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд”  үзэсгэлэнд ББДХ-ний ерөнхийлөгч Ч.Даваабаяр оролцож, бичил бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай нь танилцлаа. 

Өмнө нь зохион байгуулагдсан үзэсгэлэн өдрийн 60 мянган төгрөгийн түрээстэй байсан нь олны шүүмжийг хамгийн их дагуулж байсан бол  ХХААХҮЯ-с зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэн үнэ төлбөргүй байсан нь бичил бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээж байлаа.

Хавар зунжин усалж, арчилсан хөдөлмөрийнхөө үр шимийг ногоочид одоо л хүртэх гэж байна. Тэгвэл тэдэнд хамгийн их тулгардаг бэрхшээл нь борлуулах сүлжээ, зах зээл гэдгийг уулзалтын үеэр бичил бизнес эрхлэгчид хэлж байлаа. Бичил бизнес эрхлэгчдэд зээл олдохгүй, ногоогоо борлуулах талбай олдохгүй, худалдан авагч байхгүй гэхчилэн бэрхшээл их. Гэсэн хэдий ч шантралгүй , ухарч няцалгүйгээр өнөөдрийг хүрсэн ногоочид Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийн тарьж ургуулсан шинэхэн ногоо, жимс жимсгэнээр Улаанбаатарчуудын дархлааг дэмжихээр дэлгэн тавьжээ. Үзэсгэлэн энэ сарын 16-наас эхэлж долоо хоногийн турш үргэлжилнэ.