Орон нутагт Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, зарим аймаг хязгаарлалт тогтоогоод байгаа. Эдгээр хөл хорио тогтоосон аймгийн нэг урд хилийн хязгаар Өмнөговь аймагт энэ сарын 13-25 хүртэл хөл хорио тогтоожээ. Үүнтэй холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоожээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлийн үйлчилгээгщ тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Автотээврийн үндэсний төвийн мэдээлснээр Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хот хоорондын хөдөлгөөнийг хориглоод байгаа юм.