Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд үүдээ нээлээ. Энэ жил 15 дахь жилдээ буюу 30 дахь удаагийн номын баярыг “Өдөр бүр уншъя” уриан дор зохион байгуулж байна.
“Ном, соёлоо дээдэлье” хэмээн санаачлан зүтгэсний хүчинд “Үндэсний бичиг соёл, номын өдрийг тэмдэглэх” зорилт маань батлагдаж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт бид талбайдха хуран чуулах эрхтэй болсон. УИХ-ын энэ түүхэн шийдвэр 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хэлэлцүүлгээр батлагдсан юм. Үүнийг дэмжсэн УИХ-ын болон санаачилсан гишүүд мөн УИХ-ын даргад талархсанаа илэрхийлье.
Бидний хэтийн зорилгыг дэмжиж буй НЗДТГ-т мөн талархлаа илэрхийлье. Бид дэлхийн номын нийслэл болох зорилт тавьсан юм.
“Үндэсний бичиг соёл, номын өдөр” хууль батлагдсан нь энэ удаагийн номын баярыг талархлын өдөр болж өнгө төрх нь илүү тодорно гэдэгт итгэлтэй байна.
Тиймээс бид хичээж, Номын баяраа өргөн дэлгэр болгохын төлөө “Номын соёлт ертөнц” тбб-ийн залуучууд, багш, сурагчидтайгаа хичээн ажиллаж байна.
Та номын баяраар тавтай аялна уу.