Б.Нарангоо
Ерөнхий редактор
ХҮН-ТҮҮХ
2021.09.19 15:12
2801
‘’Үндэсний номын баяр’’-ын асар 400-500 мянгийн хураамжтай зохион байгуулагдаж байна


‘’
Номын соёлт ертөнц’’ ТББ -аас жил бүрийн хавар,намар зохион байгуулдаг ‘’Үндэсний номын баяр- 2021’’ үзэсгэлэн худалдаа 30 дахь удаагаа байгуулагдаж байна. Энэ удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд ‘’Өдөр бүр уншъя’’уриатайгаар 9-р сарын 17-19 –ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Өдөр бүр чөлөөтэй байдаг Сүхбаатрын талбай маань өнөөдөр их л зайгүй харагдана. Тойруулж зассан цагаан асаруудыг тогтож харахад эмх замбараагүй дугаарлалт, томоохон номын дэлгүүрүүдийн нэр, хувиараа зарж байгаа зохиолч, иргэд гээд номын худалдаачид өргөнөөр хамрагдацгаасан бололтой.

Асарт зарж байгаа иргэдээс гадна асаргүй сууж байгаа хүмүүс хүртэл цөөнгүй байлаа. Тэд асарын ойчир дугаарт орж чадаагүй, өндөр төлбөртэй байгаа учраас авч дийлсэнгүй гэсэн шалтгаантай байлаа. Тэгвэл та бүхэнд Үндэсний номын баяр дээрээс бэлтгэсэн сурвалжлагийг хүргэе.

Ч.Сайнжаргал: Ном худалдаалах асрыг төр дэмжиж үнэгүй болгох нь зүйтэй

Энэ жил номын худалдаа маань ашиггүй байна. ‘’Аз хур’’ ‘’Интерном’’ гээд том номын дэлгүүрүүд номнуудаа 70-80 хувь хямдруулаад 1+1 гэсэн монополоор худалдаалж байна. Ийм болохоор хувираа зарж байгаа биднээс хүмүүс яг хайж байгаа ном нэг бол тэр дэлгүүрүүдээр байхгүй номоо сонирхож ирж байна. Өөрөөр үйлчлүүлэх нь бага байна.


Энэ асарыг номын баярын 3-н өдөр 500 мянгаар түрээслэж байгаа. Асар том жижгээсээ хамаараад 400-500 мянгийн хооронд байна.

Уг нь бол бид чинь оюуны хөрөнгө оруулалт хийж номын худалдаа эрхэлж байгаа хүмүүс. Төр засгаас ийм зөв зүйлүүдээ дэмждэг баймаар байна. Ядаж асрыг үнэгүй болгож өгөх хэрэгтэй.

Номын баяраар далимдуулж бас хичнээн төгрөг ядарсан иргэдээсээ хураах юм. Бид энд ганцхан түрээсийн 500 мянган төгрөг төлөөд болчихдог юм биш. Цаана нь зөндөө зарлага гарч байгаа шүү дээ. Манайх Дэнжийн мянгад байдаг тэндээс номнуудаа зөөхөд өдөрт ирэх очихын 100 мянгийг машинд төлж ачуулна. Энд ирээд нэг хоёр хүн авч ажиллуулж цалин хөлс өгнө. Тэгэхгүй бол ганцаараа болохоор номоо хулгайд алдана гээд зарлага их байдаг.

Жилд  хоёрхон болдог номын баяраараа төр засаг номын наймаачдаа дэмжиж ажиллах хэрэгтэй. Ямар бид өдөр болгон гэж  байгаа биш жилийн хоёрхон өдөр шүү дээ. Нэг бол бид ийм үнэтэй асар түрээслэж байснаас өөрсдөө асраа хийгээд ирье. Ядаж дарга нар нь талбайг нь чөлөөлөөд өгөх боломж байгаа байлгүйдээ гэж хэлмээр байна.  

Автобусны буудал болгон дээр ном зардаг цэнхэр түцнүүдтэй байсан. Харин одоо бүгдийг нь авч хаяаад оронд нь тамхи ширхэглэдэг бор түцнүүд тавьсан. Энэ бол эмгэнэл шүү. Нэг бол цаанаасаа нэг бодлоготой байна гэж би хувьдаа боддог.

Д. Жалбуу: 3-н сая хүн амтай, 70 аад  сая малтай монголчууд цатгалан байгаа

Номын баяр зохион байгуулж байгаа нэрээр асар түрээслүүлж их ашиг хийж байгаа байх. Би асар түрээслий гэхээр надад ямарч ашиггүй. Яагаад гэхээр надад 3 хоногийн дотор тэр өндөр түрээсийг төлөөд ашигтай ажиллах тийм их ном байхгүй. Тэгэхээр энэ асарт их номтой боломжтой хүмүүс ойчир дарааллаа авч сууж байгаа гэж хэлэхэд болно.
Харин цөөхөн номтой мөнгөний бололцоогүй хүмүүс нь асарт багтаж чадаагүй болохоор ингээд ил талбайд сууж  байна. Гэхдээ надад түрээс төлөхгүй байгаа учраас ингэж суух нь дээр санагдаж байгаа.

Монгол улс маань удирдлага маш муутай байгаа. Байгалийн баялаг болох нүүрс, алт, зэс гээд зүйлүүдээ гадагшаа гаргаж өөрсдийгөө аргацаадаг. Нэг ёсондоо байгалийн баялаг орд газрууд сайтай болохоор л гайгүй байгаад байдаг энэ миний л бодол.

Бас цатгалан байгаа болохоор ажил хийхгүй байгаа. 3-н сая гаран хүм амтай 70-аад сая толгой малтай монгол улс гаднаасаа малаа гаргаад идчихдэг учираас цатгалан байгаа ард түмэн. Гэхдээ энэ баян гэсэн үг биш ажил хөдөлмөр эрхэлдэггүй залхуу байгаа нь үүнтэй холбоотой гэж бодогддог.

Д.Тунгалаг