Гадаад мэдээ
2021.09.20 09:24
3257
Олон улсын ном хэвлэлийн экспо болж байна

9-р сарын 14-нд Бээжингийн олон улсын ном хэвлэлийн 28 дахь үзэсгэлэн яармаг нээлтээ хийж, үзэсгэлэн болон цахим хэлбэрээр олон арга хэмжээ зохион, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо.

Олон улсын ном хэвлэлийн экспо болж байна_fororder_微信截图_20210914224348

    Энэ удаагийн ном хэвлэлийн үзэсгэлэн яармагийн үед Ляониний шинжлэх ухаан технологийн хэвлэлийн газрын гаргасан “Хятадын хоол хүнсний түүх: Чанасан будаа  хүнсний ногооны үнэр амт” , “Хятадын хоол хүнсний түүх: Загас маханд дурлахуй”  хэмээх англи номыг албан ёсоор хэвлэн тараажээ. Хоёр номд амтат хоол хүнс, хоол хийх аргыг танилцуулахын зэрэгцээ хоол хүнсний цаана байдаг орон нутгийн өвөрмөц соёл түүхийг тайлбарлажээ. Тус хэвлэлийн газрын дарга Сүн Чүньжы: Ном хэвлэлээр дамжин гадаад дотоодын соёлын солилцоонд хүчээ өргөхийг хичээнэ гэж байлаа:“Хоол хүнсний соёл нь Хятадын уламжлалт соёлыг илүү амьд харуулдаг. Хятадын уламжлалт соёлын хүрээнд бид “Сүньзийн цэргийн эрдэм”, “Шүүмжлэлт ном” зэрэг ном хэвлүүлж, англиар орчуулаад дэлхийд түгээх хүсэлтэй байгаа. Одоохондоо гурав дөрвийг хэвлүүлээд байгаа, дараагаар 30-40 төрлийн номыг гаргах гэж байна. Үүнээс гадна ойр зуурын сонирхолтой сэдвээр англи ном хэвлүүлж, гадаадад түгээхийг хичээж байна.”

Олон улсын ном хэвлэлийн экспо болж байна_fororder_微信截图_20210914224449

    Шааншигийн ардын хэвлэлийн газрын үзэсгэлэнгийн бүсэд “Сансраар аялахуй” хэмээх Орос, Беларусь хэлний номын нээлтийн ёслол болов. Тус ном мэдээллийн уран зохиолын хэлбэрээр бодит түүх, үнэн хүнийг танилцуулан, олон баримтуудаас иш татаж, Хятад улсын сансар судлалын хөгжлийн түүх, үзэл баримтлалыг бүх талаар тайлбарлажээ. Тус номыг Орост хэвлүүлсэн Оросын биеийн тамир спорт, түүхийн хэвлэлийн газрын дэд захирал Екажелинна хэлэхдээ,  “Сансраар аялахуй” номын Орос хэлний хэвлэлийг 4-р сараас Орост борлуулснаас одоод хүртэл борлуулалт сайн байна гэж байлаа:“Орос хэлээр орчуулсан энэ номыг Орос хэлний мэргэжлийн хамгийн том вебсайтнаас худалдан авах боломжтой. Манай хэвлэлийн газрын борлуулалтын зам сувгаар ч худалдан авч болно. Хэвлэгдсэн ном нь Орос Евразийн эдийн засгийн хамтын цогцын орнуудын хамгийн том ном борлуулалтын сүлжээнд нэгдсэн бөгөөд Москва, Санкт -Петербург зэрэг том том хотуудын номын дэлгүүрт байгаа. Уншигчид энэ номыг их сонирхож, талархалтай хүлээн авч байна. Манай вебсайтын ‘Одноос ойрхон зай: Сансар аяллын тэмдэглэл’ жагсаалтад хоёрдугаарт орлоо.”
    9-р сарын 14-нд Шааншигийн ардын хэвлэлийн газар мөн Хятадын сансар судлалын тухай “Улс орон эрхэм дээд” хэмээх номын хэвлэлийн эрхийг Орос, Беларусийн ном хэвлэлийн газарт албан ёсоор шилжүүллээ. Хэвлэлийн газрын дэд редактор Лю Жинвэй хэлэхдээ:“Хятад улсын соёлын өвөөс гадна дэвшилтэт технологи нь ч дэлхийн тэргүүний эгнээнд орсон тул бид үүнийг дэлхий нийтэд танилцуулахыг хичээж байгаа. Хятадын сансрын нисэгчдийн зориг, сансар судлалын амжилтыг түгээхийг хүсэн найдаж байна. ”
     Пакистан энэ удаагийн ном хэвлэлийн үзэсгэлэн яармагийн гол зочин орны хувиар оролцож, олон шилдэг ном бүтээл, гэрэл зураг зэргийг үзүүлжээ. Пакистанаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Авейс хэлэхдээ:“Пакистаны үзэсгэлэнгийн зорилго маань Хятадын ард түмэнд Пакистаны түүх, барилга болон соёлыг танилцуулах явдал. Өглөөнөөс аваад Хятадын олон найзууд энд ирж барилга болон янз бүрийн номын тухай асуун сонирхож байгаа. Манай лангуйг сонирхож байгаад нь баяртай байна. Энэ арга хэмжээгээр дамжин, Хятадын иргэд Пакистаны тухай илүү ойлголттой болж, Пакистаны түүх, байгальтай танилцахыг хүсэн найдаж байна.”
    Энэ удаагийн ном хэвлэлийн үзэсгэлэн яармагт 105 улс орон бүс нутгийн 2200 гаруй байгууллага нэгж оролцсон бөгөөд үүнээс 1600 буюу 71% нь үзэсгэлэнгийн газарт иржээ. Олон улсын хүчирхэг 50 ном хэвлийн байгууллагын 13 нь оролцож. “Бүс ба зам” дагуух улс орон бүс нутгийнхаас 57 нь байжээ.
    Энэ удаагийн арга хэмжээг Бээжинд үзэсгэлэн зохиох болон цахим хэлбэрийг ашиглан зохиож, цаг орон зайд хязгаарлагдахгүйгээр олон улсын ном хэвлэлийн салбарынхны эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадлаа.