Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.09.20 11:47
14926
НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ОРЛОГОО 24 ДАХИН ӨСГӨСӨН БАЯНХОНГОРЫН ЗАСАГ ДАРГЫН ХӨРӨНГӨТЭЙ ТАНИЛЦ

Бид цувралаар Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч үзэгчиддээ толилуулан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Баянхонгор аймгийн Засаг дарга Долгорсүрэнгийн Мөнхсайхангийн хөрөнгө орлогыг танилцуулж байна.

Долгорсүрэнгийн Мөнхсайхан нь 1977 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.       

Ажилласан байдал:

  • 2000-2001 онд Аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн ажилтан
  • 2001-2003 онд Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч
  • 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал
  • 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга
  • 2012-2018 онд “Их Богд зам” ХХК-ийн захирал
  • 2018-2020 онд “Эрдэнэс монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал

Нам, олон нийтийн байгууллагад ажилласан байдал:

    • 1998 онд МАН-ын гишүүн
    • 2000-2005 онд Аймгийн АСЗХ-ны тэргүүлэгч
    • 2005-2010 онд Аймгийн АСЗХ-ны тэргүүн
    • 2008 оноос одоог хүртэл- Аймгийн намын хорооны гишүүн
    • 2012-2016 онд Аймгийн намын хорооны тэргүүлэгч
    • 2017 оноос одоог хүртэл МАН-ын бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын орон тооны бус дэд дарга
    • 2012-2016 онд Аймгийн зүүний хүчний холбооны тэргүүн

Тэрээр 2019 онд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2020 оны 11 сарын 28-аас Баянхонгор аймгийн засаг даргаар томилогдон ажиллаж байна. 

2018 онд ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ 45 сая төгрөгийн орлоготой байсан бол 2019 онд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон цагаас орлого нь 3 дахин өсч 138 сая болсон үзүүлэлттэй гарчээ. Харин 2020 онд Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлснээр хөрөнгө нь дахин буурч 49 сая болсон үзүүлэлттэй гарсан байна.

Гэр бүлийн орлогын тухайд 2019 онд 24 сая байсан бол 2020 онд буюу 1 жилийн хугацаанд орлого нь 24 дахин өссөн үзүүлэлтэй гарч 595 сая 270 мянга болсон нь тун их сонирхол татав. 

Учир нь 2017 онд 45 сая, 2018 онд 55 сая, 2019 онд 24 сая байсан тэрээр ийнхүү ганцхан жилийн хугацаанд буюу цар тахлын нөхцөл хүнд, улс орны эдийн засаг уналтад орсон энэ цаг үед гэр бүлийн орлогоо 24 дахин огцом өсгөнө гэдэг бол тун бэрх даваа баймаар...

Тээврийн хэрэгслийн тухайд 292 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Tundra- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1 гэсэн 2 автомашинтай аж.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 2019 онд 90 сая 160 мянга гэж мэдүүлсэн бол 2020 онд 31 сая 123 мянга хэмээн мэдүүлсэн байна.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд нийтийн орон сууц-3, үйлчилгээний зориулалттай 1 байртай бол энэ нь 1 тэрбум 88 сая төгрөгийн үнэлэмжтэй аж.