Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ерөнхийлөгч
2021.09.20 15:21
10203
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйлдэл иргэдэд ТААЛАГДДАГVSТААЛАГДДАГГҮЙ

 МЕГ судалгааны газраас өнгөрсөн сарын 14-16-ны өдрүүдэд нийслэлийн 1300 орчим оршин суугчдаас түүврийн аргаар судалгаа авснаа танилцууллаа. 

Л.Золбаатар: Нийслэлийн иргэдээс авсан судалгааны байдлаар. Нийслэийн засаг дарга Д.Сумъябазарын хандалт өмнөх сарынхаас тодорхой хэмжээгээр унасан. Үүнд их хотын түгжрэлийн асуудал нилээдгүй нөлөөлж байгаа бололтой. Үүнээс гадна үйл ажиллагаа нь таалагдаж байгаа улс төрч, таалагдахгүй байгаа улс төрчдийн судалгааг нэлттэйгээр  авсан байна. Үүнд таалагдаж байгаа Улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 29 хувиар тэргүүлсэн бол  Ерөнхий сайд Л.Оюун-Эрлэнэ 27 хувьтай, ерөнхийлөгч асан Х.Баттулга 24 хувиар эхний гурван байрыг эзэлжж байна. 

Мөн  Боловсролын шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар он гарснаас хойш иргэдээс өндөр рейтинг авсан  нь онцлог байв.

Учир нь Боловсролын сайд Л.Энхамгалан МУИС, МҮИС гэсэн хоёр их дээд сургуулийн нэрний асуудал дээр хатуу байр сууриа илэрхийлж, цар тахалтай үед хоёр жил завсарлаад байсан  танхимын хичээлийг эхлэх шийдвэр гаргасан нь иргэдээс өндөр хандалт авах үндэслэл болсныг судалгааны газраас тайлбарлалаа. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас байгуулсан Оюутолгой ордын гэрээг өөрчлөх хэсгийг ахлаж ажиллаж байгаа.  Мөн оюутолгойн зардлыг  үндэслэлгүйгээр нэмсэн тухайг олон нийтэд ил болгосноор иргэдээс өндөр  хандалт авчээ.

Таалагдахгүй байгаа улстөрчдийг харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүллээ. Тэрээр ерөнхийлөгч болсноос хойш олон нийтэд ил гараагүй нь ийнхүү таалагдахгүй улс төрчдийн тоонд оруулсан гэж судалгааны байгууллагаас хэллээ. Түүний дараагаар С. Эрдэнэ 18 хувьтай, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тодорхой хэмжээний хувиар тэргүүлсэн байна.

Иргэдийн хувьд улс төрчдийн гаргаж байгаа үйлдэл, үйл ажиллагаатай нь шууд харилцан хамааралтайгаар таалагдах, таалагдахгүй гэх шийдвэр гаргаж байгааг хэллээ.

 Д.Тунгалаг