m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2021.09.22 10:40
4096
Орос улс цахилгааны засвар хийхэд монголд цахилгаангүй болдог хараат байдал үргэлжилсээр

 

Орос улс найтаахад Монгол Улс ханиад хүрлээ. Тухайлбал, Орос цахилгаан станцаа засварлахад баруун бүс тоггүй болж, Ангарскийн үйлдвэр засварт ороход улс даяар шатахуунгүй болж байна.

ОХУ болон Увс аймгийн хооронд байрлалтай 110кв хүчин чадалтай ‘’Улаангом-Чадан’’ цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлах ажиллагаа явуулж байгаатай холбоотой Монгол Улсын баруун бүсийн 3-н аймаг  цахилгааны хомсдодл орсон байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс хэдий болтол хөрш улсын хараат байдлаасаа болж хомсдолд орох вэ?

                                                     

‘’Улаангом-Чадан’’ цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлаж эхэлсэнтэй холбоотой баруун бүсийн зарим аймгуудад цахилгаан тасалдсан байна.Тодруулбал Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн аймгуудад цахилгаан тасалдсан бөгөөд гурван аймгийн нийт 50 гаруй сумынхан цахилгааны асуудалтай 3-н өдрийг өнгөрөөж байна. Үүнд ''Баруун бүсийн эрчим хүчний систем'' компанийн зүгээс ОХУ-ийн талаас шугам хүчлийн төлөвлөгөөт ажил хийж байгаатай холбоотой гэдгийг Диспетчерийн үндэсний төвөөс мэдээлэл хийсэн байна. Цахилгаан түгээх станц монгол улсдаа байгуулж өөрсдийгөө цахилгаан эрчим хүчээр бүрэн дүүрэн хангаж ажиллах нь бидэнд чухал асуудал болохыг удаа дараагийн  цахилгаан шугамын  асуудлууд харуулж байгаа билээ. Дээрх аймгуудын сумдын 20 орчим сум нь дизель хөдөлгүүр асааж байгаа. Иргэд олон хоногоор цахилгаан тасалдсан учир аргаа барсандаа ийм байдалтай байгаа нь тэр.