m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2021.09.22 13:50
1959
С.Буяндэлгэр: "ЗГ яаралтай ковидын үеийн хууль дүрмээ цуцалж, ажлын зохион байгуулалтдаа шинэчлэлт хий"

ОХУ, БНХАУ-аас манай улсад энэ сард шатахуун импортлох боломжгүй болсноос шалтгаалаад улсын хэмжээнд шатахууны нөөц багасч, хомсдол үүсээд буй. Өчигдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ асуудлаар хэвлэлийн хурал хийж тулгамдаад буй асуудлыг зохицуулахаар ажиллаж байна гэх мэт тайлбарыг хийсэн. Гэвч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр асуудлыг урьдаас зохицуулаагүй нь энэ үеэр ил гарав. 

Тэгвэл энэ талаар  АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр мэдэгдэл хийлээ.

АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр: "Хэд хоногийн дараагаас шатахууны нөөцгүй болж бүр мөсөн зогсоно гэсэн мэдээлэл байгаа. Дээд удирдлагууд ажлын зохион байгуулалт хйиж яаралтай нөөц бүрдүүлж чадаагүйн улмаас монголд шатахууны хомсдол үүсэж байгаа гэж хэлж болно.

Мөн Намрын ажил буюу ногоо хураалт, хүнс будаагаа хурааж чадахгүй бол өвөл хүнсний үнэ өснө энэ нь бас иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж эхлэнэ. Мөн одоо 12 сар гараад цахилгаан, усны мөнгө улсаас төлөх болино. Ингээд бас иргэд хүндрэлд орно. Иймд бид бүгд нэгдэж ажлын зохион байгуулалтаа хийж чадахгүй байгаа засгийн газрыг шаардах ёстой байгаа юм.

Монгол улс 3-н төрлийн бүтээгдэхүүнийг уул уурхайн экспорт гэдэг. Үндсэн нэр төрөл нь төмөр, зэс, нүүрс гээд эдгээрээс төсөв бүрддэг гэж хэлж болно. Харин эргүүлээд өргөн хэрэглээний бараа, хүнс гээд зүйлийнхээ 90 хувийг импортлож оруулж ирдэг.  Нэгэнт бид гадагшаа цөөн тооны бүтээгдэхүүн зараад ихэнх бүтээгдэхүүнээ худалдаж авдаг. Тэгвэл монгол улсад яагаад худалдааны яам байхгүй байгаа вэ? Гэдэг асуудал байгаа. Гадаад худалдаан дээрээ хойд урд хоёр хөршдөө мөнхийн алдагдалтай байдаг.

Шатахуун, бараа бүтээгдэхүүний хил дээрх гацалт энэ бүхэн иргэд та бидний амьдралыг хүндрүүлдэг. Ийм байдлаас гарахын тулд Засгийн газрыг яаралтай ковидын үеийн хууль дүрмээ цуцалж ажлын зохион байгуулалтдаа шинэчлэлт хийж  хүндрээд байгаа гадаад худалдааны асуудал дээрээ анхаарч ажиллахыг сөрөг хүчний зүгээс илэрхийлье" гэв.