Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.09.22 17:37
1789
100 мянган мод тарьж ургуулсан хариуцлагатай уул уурхайтай танилц
Уул уурхайн нөхөн сэргээлтийн эцсийн зорилго бол олборлолт явагдсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу нөхөн сэргээх явдал. Тэгвэл Тосон уурхайд Монполимет групп биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлын хүрээнд ногоон төгөл байгуулах, ойжуулах ажлыг гүйцэтгэжээ. 
Одоогийн байдлаар тус уурхайд нийт 5,5 км урттай 7 хэсэг ойн төглийг байгуулжээ. Үүнд улиас, хайлаас, бургас, чацаргана, үхрийн нүд, торлог зэрэг нийт 100000 гаруй модыг тарьж ургуулан арчилж байна.
Тарьсан моддын хамгийн өндөр нь 8-12 настай улиас 6-7 метр өндөр ургасан бөгөөд одоо бие даан ургаж ойн хэв шинжийг бүрдүүлжээ. Ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, хөрсний үржил шимийн био масс нэмэгдэж ургамлын төрөл зүйлүүд болон биологийн олон янз байдал олширч тухайн бүс нутгийн анхдагч хэв шинжийг  жишиг нөхөн сэргээгч үндэсний компани "Монполимет" хийж байна.