Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.09.23 12:34
2204
 ЭЛЕКТРОН ТАМХИ ХОРТ НӨЛӨӨ БАГАТАЙ ГЭДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Электрон тамхи шингэнийг ууршуулах замаар хүнд тамхи татаж буй мэдрэмжийг төрүүлдэг. Ажиллах зарчмын хувьд энгийн. Жинхэнэ тамхитай харьцуулахад хорт бодисын орц найралга мянга  дахин бага юм.

Электрон тамхины шингэн нь дараахь нэгдлүүдийг агуулдаг:  Глицерин - уур үүсгэхэд шаардлагатай чухал бүрэлдэхүүн хэсэг.

Пропилен гликол (уусгагч);

Нэрмэл ус; никотин (никотингүй шингэнд никотин байхгүй);

Будагч бодис нь шингэнд өнгө нэмэхэд ашиглагддаг;

Амт, үнэр оруулагч  

- Электрон тамхины шингэний найрлага ердийн тамхинаас ялгаатай нь найралгадаа мянга дахин бага бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг.

- Дам тамхидалтыг үүсгэдэггүй буюу эргэн тойрны хүмүүст хор хөнөөл учруулахгүй.

- Элетрон тамхийг хаана ч татаж болно, яагаад гэвэл тэдгээрийг олон нийтийн газар ашиглахыг хуулиар хориглоогүй.

- Электрон тамхины уур нь шүд, хурууны арьсан дээр шар толбо үүсгэдэггүй.

- Олон төрлийн найрлага нь никотин, амт, үнэрийн хэмжээг өөрөө тааруулах боломж олгодог.

- Электрон тамхи нь ердийн тамхинаас илүү хэмнэлттэй байдаг. 

Их Британий эрдэмдийн сүүлийн 12 жилийн судалгаад үндэслэн тус улсын тамхины эсрэг нийгэмлэгийн удирдагч Клив Бэйтс электрон тамхийг 95 хувийн аюулгүй хэмээн 2015 онд зарлажээ. Энгийн тамхийг электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос татгалзах боломжтой гэж Рүзвеллийн хорт хавдарын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз анагаах ухааны тайландаа бичсэн байна. Англид хийсэн судалгаагаар 900 тамхичныг хамруулсан судалгаа хийж, энгийн тамхийг электрон тамхиар сольж, 1 жилийн хугацаа өнгөрөхөд 18 хувь нь тамхинаас гарсан байжээ. Харин 9,9 хувь нь никотин орлуулагчийг бага хэмжээгээр хэрэглэх болсон байна. Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэх нь хорт бодисыг цусанд их хэмжээгээр хуримтлуулдаг аж.

Бэлтгэсэн  П.Төгөлдөр

Эх сурвалж: https://www.clivebates.com/documents/ReshapingUSpolicy.pdf