Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2021.09.23 13:59
4427
ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУНЫ АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРАЛДАНА

Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаан өнөөдөр 15:30 цагт болох бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой даваа гарагт уулзсан бол даваа гарагаас эхлэн ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахууны нөөц багасаж, хомсдол үүссэн тул хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийх үеэрээ шатахууны асуудал 5-7 хоногийн дараа тогтворжино гэж байсан бол ШТС-ууд талон болон карттай хэрэглэгчид шатахуун олгож байгаа асуудлыг нэн даруй зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн.