m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.09.23 14:52
25286
С.БЯМБАЦОГТ: САНААЧИЛГА СЭТГЭЛ ДУТСАНААС САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР СААТЛАА

Ховд аймагт гэр хорооллын 5200 өрх, нам даралтын 40 гаруй зуух, Дулааны цахилгаан дамжуулах 2 станц нь утааны эх үүсвэр болж байгаа ажээ. Ховд аймгийн төв болон сумдад өвөлдөө 45 мянган тонн нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэснээс агаарын бохирдол асуудалд хүргэжээ. 

Энэ дагуу 2021 оны төсөвт "Бүс нутгийн нүүрсний томоохон уурхайнуудыг түшиглэн утаагүй сайжруулсан түлш үйлдвэрлэх" тухай нийт 12 тэрбумын төсөвт өртөгтэй, жилдээ 50.000-90.000 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, аймгийн төв төдийгүй сумдын айл өрхийн түлшний хэрэгцээг бүрэн хангах энэ үйлдвэрийг барих төсөв хөрөнгийг нь улсын төсөвт /2021 онд 2 тэрбум/ суулгуулсан боловч өнөөдрийг хүртэл тендер сонгон шалгаруулалт удааширсан, үйлдвэр барих компани шалгараагүйгээс ажил удаашралтай байгаа аж. 

 
Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн нүүрномоор дамжуулан шүүмжлэлтэй хандаж, тендерийн сонгон шалгаруулалтыг хурдан хийж нэгэнт батлагдсан төсвийн дагуу ажлаа эрчимжүүлэхийг шаардсан байна.