m.mn
түрүүлж мэдээлнэ
2021.09.23 15:45
1218
''Бид шинэ хуучин дайныг хийхийг хүсэхгүй байна'' гэж Ж.Байден хэлэв.

Америкийн зүүн нутгийн цагаар 9-р сарын 21-нд, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт оролцохдоо, "бид шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна" гэж хэлсэн бөгөөд бидэнд бусад салбаруудын талаар ноцтой санал зөрөлдөөн оршиж байгаа хэдий ч АНУ сорилтуудын өмнө аливаа улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 22-нд ГХЯ -ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч үүнтэй холбогдуулан хэвлэлийн төлөөлөгчөөс асуулт асуужээ.

 Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь гурван зүйлийг онцоллоо. Тухайлбал:

 Нэгд, энх тайванч хөгжил, хамтдаа хожсон хамтын ажиллагаа бол өнөөгийн цаг үеийн хандлага, бүх улс орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орон бүхэн НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг дагаж мөрдөн, НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, энх тайван, хөгжин цэцэглэсэн, эрх тэгш, шударга, ардчилсан, эрх чөлөөт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчлан бадруулж, олон талт үзлийг хэрэгжүүлэн, харилцан зөвшилцсөн, хамтаар бүтээн байгуулсан, хамтдаа хуваалцсан, ялгаварлан гадуурхахгүй, эв нэгтэй байхыг баримтлах ёстой.

 Хоёрт, олон улсын асуудлыг шийдвэрлэхдээ ноёрхол, дарангуйлал, дээрэлхэхгүй байж, дүрэм журам гэгч далбааг өргөн олон улсын дэг журмыг алдагдуулж, сөргөлдөөн, хагарал үүсгэхгүй, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны үзэл баримтлалыг дагаж мөрдөх ёстой.

 Гуравт, Хятад улс бол дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч, олон нийтийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч юм. Хятад улсын шинэ бүтээн байгуулалтаар дэлхий дахинд шинэ боломжийг олгох болно. Холбогдох орнууд цаг үеийн чиг хандлагыг дагаж, Хятад улс болон Хятадын хөгжлийг бодитой, оновчтой харж үзнэ гэдэгт бид найдаж байна. \Ренчинсоо\