m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийслэл
2021.09.23 17:21
2483
Тавантолгой түлш борлуулж эхлээгүй улмаас гэр хорооллын иргэд даарч байна

Нийслэлд 09-р сарын 15-нд дулааны холболттой байр байгууламжуудын халаалт ирдэг. Тэгвэл гэр хороололд амьдардаг өрхүүдэд 10-р сарын 01-ээс түлш борлуулж эхлэнэ гэсэн мэдээлэлтэй байна. Иймээс гэр хорооллын айлууд түлэх түлшгүй гэртээ даарч байна гэсэн иргэдийн гомдол асуудал их байгаа юм. Тэр тусмаа настай хүмүүс хүүхдүүд  даарч хөрөх нь элбэг. Иймд шахмал түлш борлуулах цэгүүдээ яаралтай нээж  гэр хорооллын айлуудын түлшний асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэрэг. Тэгвэл энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

Тэрээр гэр хорооллын иргэд түлэх түлшгүй хүйтэн өдөр даарч хэцүү байдалтай байна. 10-р сарын 01-ээс шахмал түлш борлуулах цэгүүдээ нээнэ гэсэн байгаа. Энэ хугацаагаа наашлуулах хэрэгтэй тэгэхгүй бол иргэд тэр болтол юу түлэх вэ? Одоо гадаа намрын уур амьсгал орсон өглөө оройдоо их хүйтэн болсон. Сүхбаатар дүүргийн хэмжээнд иргэдэд картаар үйлчилдэг цэг ганцхан 16-р хороонд байгуулагдаад байгаа юм. Энэ үйлчлэх цэгийн тоог нэмэх хэрэгтэй. Зарим айлууд нь хичнээн км-ийн цаанаас ирж үйлчлүүлдэг гээд маш их хүндрэл үүсдэг. Нэг бол байрны халаалт ирдэг хугацаатайгаа адилхан шахмал түлшээ борлуулж эхлэх нь зөв. Шахмал түлш худалдаалж эхлэхээр бас нэг асуудал нь шахмал түлшийг 7хоногт 6 шуудайг 1 өрөхд олгодог. Энэ нь хүрэлцэхгүй байна гэсэн иргэдийн гомдол их. Энэ тал дээр Тавантолгой компани болон төр засаг гээд холбогдох байгууллагын хүмүүс нь зөв тооцлол хийж энэ асуудлыг шийдэхийг хүсэж байна.