m.mn
түрүүлж мэдээлнэ
2021.09.24 09:24
489
Хятадын судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалт 2.4 их наяд юаниас давав

Сурвалжлагч 22-нд Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, 2020 онд бүх Хятадын хэмжээнд судалгаа хийгээд туршилтын хөгжилд 243.931 тэрбум юань зарцуулснаар, 10.2%-иар нэмэгдэж, “13-р таван жил”-ээс нааш хоёр оронтой тоогоор нэмэгдэх байдлаа хэвээр хадгалж, шинэ коронавирусийн уушгины халдвар зэрэг хүчин зүйлийн нөлөөний улмаас өсөлтийн хурд нь өмнөх оныхоос 2.3 нэгжээр буурсан байна.

Үндэсний Статистикийн Газар, Шинжлэх Ухаан Технологийн Яам, Сангийн Яамнаас хамтран гаргасан “2020 оны Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Хөрөнгө Оруулалтын бүртгэлийн албан мэдээ”-д дурдсанаар, 2020 онд судалгаа шинжилгээний ажлын хөрөнгө оруулалтын эрч хүч (ДНБ-тэй хийсэн харьцаа) 2.40% -д хүрч, өмнөх оныхоос 0.16 нэгжээр өсөж, энэ үзүүлэлт сүүлийн 11 жилийн дээд түвшинд хүрсэн байна.

Дээрх албан мэдээний дагуу 2020 онд Хятадын судалгаа шинжилгээний үндсэн санхүүжилт 146.70 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхоос 9.8%-иар өсөв. 2020 онд аж ахуйн нэгжийн судалгаа шинжилгээний санхүүжилт 1.867.38 тэрбум юань болж, өмнөх оныхоос 10.4%-иар нэмэгдсэн байна.