m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2021.09.24 09:36
1224
Шатахуун авчрахаар холбогдох албаны хүмүүс ОХУ-ыг зорив

Шатахууны хомсдлоос болж монгол улсад томоохон асуудал тулгараад байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотой ОХУ-тай шатахууны асуудлаар аж ахуйн нэгжүүд хоорондын уулзалтыг зохион байгуулахаар товлосон юм. Манай талаас холбогдох аж ахуйн нэгжүүдийг хариуцсан мэргэжилтнүүд ОХУ-ын Москва хотыг зорьсон.Тодруулбал УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн ‘’Шунхлай’’ компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран тэргүүтэй нийт 12 хүн уулзалтыг зорьсон байна. Тэгвэл уузалтанд нааштай хариу сонсож. Энэ сардаа багтаан 1.500 тонн АИ92 бензин авахаар болж. Үргэлжлүүлэн АИ92 бензинээ тодрхой хэмжээнд татан авахаар тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээллээ.