Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2021.09.24 12:31
6044
А.Бурмаа: "Ковидтой зэрэгцэж амьсгалын замын халдварт өвчин ихэсвэл энэ улирлад маш хүнд нөхцөлтэй байна"

ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:  "ДЭМБ-ын хувьд энэ сард Дэлхийн бүх улс орны хүн амын дор жаяж 10 хувийг вакцинжуулатад хамруулах гэсэн зорилттой ажиллаж байгаа билээ.

Вакцин нь халдвар тархах боломжийг хаахад ганцаараа бүрэн нөлөөлж чадахгүй юм. Тиймээс тандалт судалгаа хийж өвчнийг эрт илрүүлэх нь эмчилгээг маш сайн хийж үйл ажиллагааг бэхжүүлэн ажиллах ёстой юм. Мөн халдвар хамгааллын дэглэмээ барьж маскаа сайн зүүх нь энэхүү цар тахлыг эцэс болгоход маш хувь нэмэртэй.  

Дэлхийн хэмжээнд дархлаажуулалтыг тогтоох, хамгаалалтын түвшин хангалтгүй байгаа. Дэлхийн дийлэнх хүн ам энэхүү халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлсэнээс хойш 600 өдөр өнгөрсөн байгаа иймээс дэлхийн улс орнууд шинэ амьдралдаа аажмаар дасан зохицож амьдарч эхлэж байна. Энэхүү вирус устаж үгүй болох найдваргүй байгаа. Харин энэхүү өвчинөөр эндэж байгаа хүмүүс болон хүндэрч байгаа хүмүүсийг тоог багасгаж чадна. Үүний төлөө ажиллаж байна" гэв.

АУ-ны доктор А.Бурмаа: "Томуугийн өчлөлийн үе эхлэж байна. Улсын хэмжээнд 10 мянган хүн ам буюу 15.1 хувьд томуу томуу төст өвчлөлөөр бүртгэгдсэн. Зөвхөн коронавирус гэхгүй бусад амьсгалын замын өвчлөл томуу төст өвнүүд их байгаа. Сургууль цэцэрлэг цугласан, хүмүүсийг нятрал бөөгнөрөл ихэссэн энэ үед томуугийн өвчлөл нэмэгдэх нь тодорхой.

Коронатой зэрэгцэж амьсгалын замын халдварын өвчлөл ихэсвэл энэ улирлад нилээн хүнд нөхцөлтэй байхаар ажиглагдаж байна. Энэ 7 хоногт 33 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн өвчлөл ихсэх хандлагатай байгаа. Насанд хүрэгчдийн дунд халдвар эрчимтэй тархаж байгаа бол 16-аас доош насныхан халдварт өртөх нь бага байгаа.

Иймээс бид өвчлөлтэй тэмцэж вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ барих нь чухал байна" гэв.  

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: "Бид зорилтот бүлгийн иргэдийг вакцинд хамруулахаар ажиллаж байгаа. Үүнд 12-оос дээш насныхан багтана. Иймд нийт хүн амынхаа 72,5 хувийг вакцинд хамруулна гэсэн зорилт тавьсан. Энэ оны 8-р сараас иргэдээ 3-р тунд хамрагдуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 3-р тундаа 280 гаруй миянган иргэн хамрагдсан байна. Энэ нь 2-р тунд хамрагдсан нийт хүн амын 12 хувийг эзэлж байгаа.

Мөн улирал угтуулж жил болгон томуугийн эсрэг вакцин хийж эхлэдэг. Энэ жилийн хувьд 2-11 насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамрагдуулах сайдын тушаал гарсан.Түүний дагуу бид үйл ажиллагааг явуулж байна. Энэхүү вакцинжуулалт Улсын хэмжээнд 51.5 хувьтай үргэлжилж байгаа" гэв.