Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.09.24 21:09
1230
Унасан хүн ууртай гэдэгсэн, өвдгөө гөвөөд босох ТЭНХЭЭТЭЙ БАЙЯ

Газрын тостой ч түүнээ боловсруулдаггүй, үйлдвэрлэгч биш хэрэглэгч улсын зовлон ойрын өдрүүдэд үргэлжилж байна.  Шатахууны 4 хоногийн нөөцөөр дор хаяж 7 хоног тэсэх шаардлага тулгарснаас ШТС дээрх машины дараалал хэдэн км үргэлжилж, такси өргөн хэрэглээний барааны үнэ үүнийг даган галзуурч байна. Үнэндээ бид нийт хэрэгцээт шатахууны 95 хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНСУ, БНХАУ гэхчилэн бусад улс орноос авдаг. Шатахуунаар нэг улсаас хараат байх нь ямар хор уршигтайг , бензин авах орны тоо хувийг тэнцүүлж солонгоруулах хэрэгтэйг, дотооддоо олборлодог газрын тосоо боловсруулах шаардлагатайг  сануулсан өдрүүд үргэлжилсээр байна.

Гэвч уруу дорой царайлаад урвайгаад суух биш унасан хүн ууртай гэдэгсэн дээ. Улсаараа өвдгөө гөвөөд босчих, гацсан баталсан төслөө урагшлуулаад ажил хэрэг болгочих ТЭНХЭЭТЭЙ БАЙЯ.

Бидэнд газрын тос нь байна, боловсруулах үйлдвэрийн шавыг нь тавилаа. Болж өгвөл хугацаанаас нь өмнө, болохгүй бол ядаж хугацаанд нь газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, шатахуун тослох материалаар хойд хөршөөсөө хараат бус байя.  

Үнэндээ шатахуун эдийн засгийн суурь үнэ тогтоодгоос сүүлийн 20 жил үе үеийн засгийн газар шатахууны үнийг нам дор байлгах бодлого барьж ирсэн. Бензиний үнэ зах зээлийн шугамаар биш төрийн "хар гар" зохицуулж ирсэн нь ч өнөөдрийн үр дүнг авчирсан байж мэдэх. Ямартай ч дэлхийн зах зээлд үнэ өсөх, буурахын аль ч цаг үед бид нэгэн ижил үнээр шатахуун авч ирсэн нь энэ салбарыг өвчлүүлж, өнөөдөр улсаараа түүний горыг амсч байна. Иймээс үнэ чөлөөлөх хэрэгтэйг иргэд ойлгож, эхнээсээ дуугарч зах зээлийх нь журмаар явуулахын ач холбогдлыг ойлгоод байна. 

Гэвч нөгөө л нэг ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн Засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг бууруулж, иргэдээс оноо авахыг хүсэгчид цагаан хоолой барин талбай дээр гараад ирэхвий. Энэ нь магадгүй Монголчуудыг гэдсэндээ хөлөө жийлцэх хоорондуур өөрийн хэргээ бүтээж байж мэдэх хоёр гурав дөрөв магадгүй арав дахь хүчин, гадаадын орны явуургүй бодлого ч байж мэдэх.  БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ талаар "Ер нь үеийн үед Засгийн газар, иргэдийг хагалж талцуулах ажлыг гадны гар хөлүүд болсон хогийн шаарнууд л хийдэг. Олон жилийн турш нөгөө цахилгаан станцууд, нефтийн үйлдвэрээс эхлээд том том төслүүдийг гацааж ирсэн нь энэ улсыг мөнхийн хэрэглээний боолчлолд байлгах гадныхны л сонирхол шд. Одоо харин нэг юмыг анзаараад авах хэрэгтэй!

Энийг далимдуулж дарийн утаа үнэрлэж үзээгүй ямар, ямар бандаашууд попын тайзан дээр уянгалж иргэдийг турхирахыг хараад аваарай..."

гэж цахим хуудаснаа нэгэнтээ нийтэлжээ.