Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.09.28 13:42
16353
1 ТЭРБУМ 387 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ХӨВСГӨЛИЙН ЗАСАГ Ш.ИДЭРБАЯСГАЛАН

Шаравдоржийн Идэрбаясгалан нь 2004-2007 онд Барилга хот байгуулалтын яамны төрийн захиргааны удирдлагын газарт мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан бол 2016 онд МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, 2017 оноос хойш Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа юм.

Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг.

Шаравдоржийн Идэрбаясгалангийн хувийн орлогын тухайд 1 тэрбум 387 сая 251 мянган төгрөгийн орлоготой бол гэр бүлийн орлого нь 109 сая 600 мянган төгрөг аж.

Орон сууц барилга байгууламж: Нийтийн орон сууц-1, оффис-1 гэж мэдүүлсэн бол нийт үнэлэгээ нь 244 сая 108 мянган төгрөг.

Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин, Toyota, Crown- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 80- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200- 1 гэсэн 3 төрлийн автомашинтай бөгөөд нийт үнэлэмж нь 225 сая.

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 24 сая төгрөгийн үнэлгээтэй.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл: 49 сая 250 мянган төгрөг ямар нэгэн төрлийн зээлгүй.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт "АЙ БИ ДИ ТИ" ХХК, "Галт шагай" ХХК-ийн ногдол хувийг 100 хувь эзэмшдэг байна.

Ай Би Ди Ти ХХК нь улсад 2018 онд бүртгэгдэж, шүдний өвчний оношлогоо, эмчилгээ, согог засал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол МХЕГ-ын НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР АШИГЛАЖ, ХАДГАЛЖ,ТЭЭВЭРЛЭХ зөвшөөрөлтэй аж.