Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.09.30 21:18
16624
"Nonaadam" хөдөлгөөний Д.Монголхүүг албадан саатуулжээ

 "Nonaadam" хөдөлгөөний үүсгэн байгуулагч  Д.Монголхүү, "Зон олны нам"-ын дарга Э.Одбаяр нар 10 гаруй хоногийн өмнөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа.
 
Тэд Ковид-19-ийн буруу менежменттэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байгаа. Мөн ковидоор нас барагсдын  ар гэрийнхнээс Засгийн газар уучлал гуйх ёстой гэж үзэж байгаа юм.   
 
Тэгвэл өнөө орой суултынх нь үеэр Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас албадан саатуулжээ.