МИАТ ТӨХК-ийн алдагдал өнөөдрийн байдлаар 93,2 тэрбум төгрөгт хүрч, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл олон нийтэд ил болсон. Иймээс ойрын хугацаанд МИАТ-ын хувьцааг олон нийтэд ил болгож, засаглалыг сайжруулах талаар Засгийн газрын түвшинд яригдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл өчигдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Мөнхтамирыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Б.Мөнхтамир нь шинэ албан тушаалд томилогдохын өмнө тус компанид Захиргаа удирдлага хариуцсан захирал, мөн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч гэх албыг хашиж байжээ.