m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2021.10.01 10:09
4968
Жолооны үнэмлэх биедээ авч явах шаардлагагүй болжээ

‘’E-Mongoliа’’ шинэчлэгдэж иргэдэд зориулагдсан хиймэл оюун ухаан суурьтай платформын үйлчилгээ ашиглалтад оржээ.

Энэхүү системээс иргэд өөрийн бичиг баримт болон төрөөс авдаг лавлагаа тодорхойлолтуудыг авч болно. Энэхүү үйлчилгээ ашиглалтад орсноор иргэд биедээ олон бичиг баримт явах шаардлаггүй боллоо. Шинэчлэгдсэн ‘’E-Mongoliа’’ системд иргэд бүртгүүлж орсоноор жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх гээд өөрийн бичиг баримтуудын мэдээлэл цахим хэлбэрээр байршсан бөгөөд жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Ингэснээр жолоочид жолооны үнэмлэх орхисон гэх асуудлаас болж торгуулдаг цаг ард хоцорчээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв