Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.10.04 10:27
4187
Газартай холбоотой төрийн үйлчилгээг Egazar.gov.mn цахим системээс авдаг боллоо  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын кадастрын нэгдсэн систем буюу www.egazar.gov.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. .Газартай холбоотой төрийн үйлчилгээ ийнхүү цахимжсанаар  төрийн үйлчилгээ хүний оролцоогүй болох нөхцөл бүрдсэн. Иргэн, хуулийн этгээд уг цахим системийг ашиглан газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг авахаас гадна газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг илгээх боломжтой юм. Ингэснээр газар эзэмшигч иргэн, төрийн албан хаагч хоёрын дундах үл ойлголцол, дүүргүүдийн газрын албанд бий болдог урт дараалал арилж, цахимаар үйлчилгээгээ авч байна.

Мөн иргэд газрын албанд өгсөн  өргөдлөө  ямар шатанд явааг мэдэхийн тулд  заавал газрын албан дээр очиж, хариуцсан байцаагчаас нь асуудаг байсан . Цахим систем агиглалтанд орсноор гэрээсээ “Миний өргөдөл хууль дүрмийнхээ дагуу аль шатан дээрээ явж байна вэ” гэдгийг харж, хянах боломж бүрдсэн. Хэрэв гэрээ, гэрчилгээ нь гарвал “Таны өргөдөл шийдэгдлээ, та газрын албанаас ирж гэрээ, гэрчилгээгээ авна уу” гэдэг мэдэгдлийг таньд өгдөг болоод байна.

Энэ цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газрын бүртгэлийн нэгдсэн сан дээр тулгуурлаж хийсэн цогц нэгдсэн систем юм.