Сүүлийн үед (COVID-19)- ийн халдвараар өвчилж байгаа иргэдийн тоо өссөөр байгаа билээ. Тэгвэл боловсролын сайдын тушаалаар хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргаж оюутнууд танхимаар хичээллэж байгаатай холбоотой тэдэнд үүсэх хүндрэл асуудлууд их байгаа юм. СУИС-ийн хувьд 09-р сарын 25–аас 10-р сарын 03 хүртэл хугацаанд оюутнуудын хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн явуулахаар болсон. Үүнээс үүдэж дотуур байрны оюутнууд зарим нь гэртээ очих, айлд түр хугацаанд байх гээд гадуур байх шалтгаанаар байрнаасаа гарсан юм. Харин хичээл сургалт нь буцаад танхимаар орохоор болж дотуур байрандаа орох гэтэл сургуулийн эмчийн зүгээс заавал ПСР-ийн шинжилгээний хариу шаардсан байна. Энэхүү шаардаж буй шинжилгээний хариуны өртөгөөс эхлээд оюутнуудад тулгамдах асуудал их байгааг тус сургуулийн оюутнууд хэлж байлаа. Нөгөөтэйгүүр орон нутгаас ирсэн оюутан харьяа өрхийн эмнэлэг байхгүйгээс шинжилгээ өгөхөд хүндрэлтэй нөхцөл үүсэх юм.
Энэ асуудлаар тус сургуулийн холбогдох албаны хүмүүсээс тодруулахад манай сургуулийн эмч заавал ПСР гэж шаардсан. Гэхдээ бодит нөхцөл дээрээ өрхийн эмнэлгийн түргэвчилсэн шинжилгээний бичигтэй оюутнууд ч ирж, бид нар оруулж байгаа. Оюутнууд зарим нь шинжилгээгээ өгсөн гэж худлаа ярих асуудлууд үүсэж байна. Иймд бид оюутны байрны бусад оюутнуудаа эрсдэлд оруулахгүйн тулд шинжилгээ өгсөн үгүй сайтар нягталж шалгаж байна гэсэн хариултыг өгч байлаа.
Харин дотуур байрны оюутнуудаас дотруулахад ПСР-ийн шинжилгээний хариу шаардсаны дагуу шинжилгээгээ өгч байна. Оюутнууд бид шинжилгээ өгч байгаа мөнгөний асуудлаас эхлээд хүндрэлтэй байна гэж ярьлаа.