Тэгвэл УУХҮЯ, газрын тосны бодлогын газраас БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, арга хэмжээ авч, шуурхай ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн нөөц, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна гэсэн мэдээллийг хийгээд байгаа юм.
УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР