m.mn
түрүүлж мэдээлнэ
Спорт
2021.10.07 12:07
11226
Э.ЦЭНДБААТАРТ КИРГИЗСТАН УЛСЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛОХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Дэлхийн аварга шалгаруулах 60кг-ийн жинд эрх авах тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар О.Тулгат нар өрсөлдөх байсан. Тэгвэл тэрээр товлогдсон өдөр ирээгүйн улмаас О.Тулгат 60кг жингийн төрөлд оролцохоор болсон. Харин тун удалгүй Киргизстан улсаас Э.Цэндбаатарт ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан байна. Ингэхийн тулд тэмцээнээс өмнө иргэншил өгч ДАШТ-ий 60кг жинд оролцох нөхцөлөөр хангана гэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнд 15 сая төгрөгийн цалин болон байраар хангах санал тавьжээ. Харин Э.Цэндбаатар хариу өгөөгүй байгаа юм. Э.Цэндбаатарын шийдвэр иргэдийн анхаарлыг ихээр татаж байна.