2021.10.07 14:28
2528
Есдүгээр сарын давлагаа дөрөв, зургадугаар сарын давлагаанаас 2,5 хувиар нэмэгдсэн

Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгүүдийн орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтыг хэрхэн хийж байгаа талаар мэдээлэл хүргэлээ. НОК-оос долоо хоног болгон Коронавирусын тархалтын нөхцөл байдал түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгдөг болсон. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж 4,6,9-р саруудын давлагааны талаар мэдээлэл өглөө. Зургадугаар сарын давлагаанаас есдүгээр сарын давлагаа 2.5 хувиар нэмэгдсэн байгааг мэдээллээ. Хяналтын үйл ажиллагааг гэрээр, эмнэлгээр, тусгаарлах байранд эмчлүүлж байгаа гурван цэгт анхаарал тавьж ажиллаж байна гэлээ. 

Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж буй 6001 ор байгаа гэвч эмчлүүлж байгаа 6443 хүн байна.  Яаралтай тусламжийн цэг дээр аль болох сул ор гаргахын тулд ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч нэн хүнд хүмүүс ихээр ирж байгаа учир сул ор гарах хугацаан дээр асуудал үүсэж байгааг онцолсон юм.