m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2021.10.07 16:18
5135
Иргэн Д.Монголхүүг буцаад хорих шийдвэрийг Шүүхээс гаргалаа

Шүүхээс Д.Монголхүүг үндэслэлгүй баривчилсан гэж үзэж нэн даруйы суллахыг даалгасан.

Баянзүрх, Сүхббатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгасан байна.

Тодруулбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Гэтэл өнөөдөр шүүхээс Ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичсэнээр түүнийг дөнгөж сая дахин цагдан хорих шийдвэрийг шүүх гаргажээ.